МАНАЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ИРГЭДИЙН АМЬ НАСЫГ АВАРЛАА

2017-10-19  

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө дотоодын дүрвэгсдийн хуаран руу зэвсэглэсэн дээрэмчид нэвтрэн гурван иргэнийг хүнд гэмтээж, улмаар энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөд халдахаар зэхэж байсныг таслан зогсоожээ. Хүнд гэмтсэн гурван иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлж эрүүл мэнд амь насыг нь аварчээ.

Дэлхийд хамгийн томд тооцогдох 120 мянга гаруй хүнтэй тус дотоодын дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалах, хулгай, дээрэм хийх, залуучуудыг цэрэгт хүчээр элсүүлэх, олон нийтийг хамарсан үймээн самуун үргэлж гарч байдаг бөгөөд Монгол Улсын мотобуудлагын батальон нь НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу шат дараалсан арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлж НҮБ-ын мандатаар хүлээсэн энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

 

 

 

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч А.Алтанхуяг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?