ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ, 2017 ОНЫ 10-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР

2017-10-19  

ХҮНСНИЙ БАРАА зурган илэрцүүд

2017 оны 10-р сарын 18-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.2 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.2 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 18-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 8.7 хувь, үхрийн ястай махны үнэ 4.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.0 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувь, адууны ястай махны үнэ 3.6 хувиар буурсан байна.  Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.8 хувь, үхрийн цул махны үнэ 0.4 хувиар буурч, ямаа болон адууны ястай махны өөрчлөлтгүй байна. 2017 оны 10-р сарын 18-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5670 төгрөг, үхрийн /ястай/ мах 6915 төгрөг, үхрийн цул мах 8290 төгрөг, адууны /ястай/  мах 5025 төгрөг, ямааны /ястай/ мах 4235 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 10-р сарын 18-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 18-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 18-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.1 хувь, луувангийн үнэ 26.2 хувь, байцааны үнэ 2.0 хувь, сонгины үнэ 0.9 хувиар буурч, хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 5.5 хувь, байцааны үнэ 1.4 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 18-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 1.8 хувиар буурч, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.8 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.7 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсч, “Элекстер” /0.5 литрийн/ болон задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

                                                                       

ЭХ СУРВАЛЖ:  ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?