ШУДАРГА ХҮНИЙ ДҮРД ТОГЛОЖ УЛС ТӨР ХИЙДЭГГҮЙ ЮМ

2017-10-20  

УИХ-ын залуу гишүүн Т.Аюурсайханы ээж манай аймгийн Төгрөг сумын хүн. Аав нь Намын Төв Хороонд ажиллаж байлаа. Уулзаж, учирч явсан. Боловсролтой, шударга, "Алтайн зан"-тай залуу улс төрч гэж нутгийн ахын хувьд дэмжиж явдаг. Гэтэл юу вэ?.  У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж эхэллээ. Шадар сайдын томилгоо их л ширүүхэн болов.

Ө.Энхтүвшинд их хатуу үг хэлж байх юм. Хүмүүс ч бас дэмжиж байгаа бололтой. Өлзийсайханы Энхтүвшинг би олон жилийн өмнөөс мэднэ. Москвад аспирантурт нэгэн цаг үед сурч, номын  дуу сонсож, ногоотой шөл хувааж идэж байлаа. Намайг гишүүн мишүүн байхад парламентын сурвалжлагч байв. Цаг зав гарвал Балын өрөөнд юм уу, манай өрөөнд сууж буу халдагсан. Намын нэг жигүүрт багтаж, Хөвсгөлийн нөхөн сонгуулиар хамт сар шахам ажиллаж, бараг л дархад болох дөхсөн дөө. Манай сайд байв. Сайн ажилласан, одоо ч олон хүн үгүйлж, дурсан ярьдаг цөөхөн сайд нарын нэг. 1996 онд МАХН цөөнх болоход намын удирдлагад гарч ирсэн. 2000 онд намаа 70 суудалтай болгосон ГУРВАН Э-гийн нэг. Эбэгийн дараа УИХ-ын дарга болох эрэмбэтэй байсан хүн. Боловсролтой, сайхан бичиж боловсруулдаг, эрдэмтэн, сэтгүүлч, харахад хямсгар юм шиг мөртлөө их энгийн хүн. Би ээж, дүү нарыг нь мэднэ. Нутаг усандаа маш их нэр хүндтэй намын ажилтан аавын хүү. Аюурсайхан юу юу гэнэ вэ, "Ичиж амьдар, зөв зөнө " ч гэж байх шиг. Ингэхэд энэ цадиггүй залуучууд МАХН /МАН/ орших, эс оршихуйн заагт байхад хаана байсан билээ, хэзээ, хаанаас гарч ирсэн хүмүүс билээ. Арай ч ингэж даварч болохгүй байх аа. Хэлдэг байлаа гэхэд анх удаа сонгогдсон амбицаа дийлэхгүй хөвсөргөн залуу Монголын ард түмэнд аль хэдийнээ танигдсан төрийн дархан түшээд ингэж хэлдэггүй л байхгүй юу. Арай даварч, дэндэж байгаа юм биш үү. Улс төрийн дээд түвшинд байгаа цадиг, жудаггүй залуучуудад даруулга хэрэгтэй. Шударга хүний дүрд тоглож улс төр хийдэггүй юм. Энхтүвшин байтугай би ч зөнөх болоогүй байна.

 

 

В.АЛЗАХГҮЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЖАВ:ЭРГЭЖ БУЦСАН ХҮНД ТЭГЭЖ ХАТУУХАН ХЭЛЭХЭД БОЛОХГҮЙ ЗҮЙЛ ҮГҮЙ 2017-10-20
RAGCHAA:ENKHTUVSHIN BOL NAMDAA MASH CHUHAL HUN HUNIIG TEGEJ AIMAAR HELDEG ZALUUS ICHIJ AMIDAR !!!! 2017-10-20
zochin:hatuu ch gesen ayursaihanii ug zuv baisan ene mongoliin uls turd shine uur amisgaliig oruulahgui bol enhktuvshin metiin huuchinsag uzeltenguut suuchihaad mongol ulsiin hugjliig hoish changaagaad bn uuniig uursduu medehguigeer sursan zan tulvuuruu hiigeed baigaa yam harin MAN d ayursaihan shig zarim neg iim zaluuchuud garch irj baigaa ni sain hereg 2017-10-20
дамдин:аюурсайхан зөв хэлсэн хүнээс хатуу үг сонсоод өөртөө дүгнэлт хийг Энхтүвшин 2017-10-20
ЯДАМАА:АХМАД ХҮН ГЭЖ ҮГ СОНСОЖ БОЛОХГҮЙ ЮУ 2017-10-20
ZOCHIN:unen ug hatuu bgaa bhaa daaa huurhii 2017-10-20
Аюурсайханы зөв:Энхтүвшин гэж хэн бэ. Улс төрд ийм худлаа дүр эсгэсэн нөхдүүд л явах юм. Одоо болноо. Аюурсайхан бодит байдлыг нь хэлсэн шүү. 2017-10-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?