МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ МЭРГЭЖЛИЙН БУС ДЭЭР НЬ ХАРИУЦЛАГАГҮЙ

2017-10-20  

Ийм үнэлгээг Оросын Засгийн газрын гишүүдийн зүгээс өгсөн байна. Энэ өдрүүдэд дөнгөж бүрэлдэж буй У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн Газар ямар учраас ингэж дуудуулах болов оо ? Хоёр улсын Засгийн Газар хоорондын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хурлаас энэ сөрөг үнэлгээ гарсан байна. ОХУ-ын Иркутск хотноо өнгөрөгч Мягмар гарагт хийхээр төлөвлөсөн Засгийн Газар хоорондын уламжлалт уулзалтаа Монголын тал "тасалжээ". Оросын талаас хэлэлцээртэй холбогдох найман яамны сайд оролцсон 80 хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газрын төлөөлөл Москвагаас Иркутскийг зорьсон байна.

Гэтэл Монголын талаас ганц ч төлөөлөгч хэлэлцээрт үзэгдсэнгүй. Түүгээр ч зогсохгүй, очиж чадахгүй гэдэг мэдээллээ урьдчилан өгөөгүй нь шүүмжлэл дагуулж байна. Монголын зүгээс, - УИХ-аар сайд нарын томилгоог хэлэлцэх болсон тул очиж амжихгүй боллоо гэдэг мэдээллийг Оросын талд өгсөн гэж тайлбарлаж буй нь ч учир дутагдалтай ажээ. Энэ талаар, - Өнгөрсөн Баасан гарагийн 17.30-д энэ мэдээллийг Улаанбаатар хотод суугаа ОХУ-ын ЭСЯ-д ирүүлсэн. Ажил тарахаас 30'-хан минутын өмнө. Энэ бол мэргэжлийн бус ажиллагаа. Тун хариуцлагагүй үйлдэл. Бид мэдээллийг авангуутаа Засгийн Газартаа нэн даруй дуулгасан. Хэдэн сар жилийн өмнө нэгэнт тохирсон, бүх бэлтгэл ажлыг хангасан байсан тул зогсооход хожимдсон байсан. 80 хүний бүрэлдэхүүнтэй багийн тал орчим хувь нь аль хэдийнээ онгоцондоо суудлаа эзэлсэн байсан. Үлдсэнд нь ч дуулгахад хялбар байгаагүй. Монголоос ОХУ-д суугаа ЭСЯ ч мэдээлээр хангаж болох л байсан. Монголын Засгийн Газар бол үйл ажиллагааны уламжлал залгаасгүй, мэргэжлийн бус ажиллагаатай гэж ОХУ-ын мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Ийм нэгэн үнэлгээгээр У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн Газар гараагаа эхэллээ.

 

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЯНЖАА:ЭНЭ Ч ҮНЭН ШҮҮ 2017-10-20
zochin:manaihan arai ch deee 2017-10-20
dondog:МАНАЙ АРД ТҮМЭНИЙГ ЯМАР Л ХҮМҮҮС УДИРДААД БАЙНА ДААА 2017-10-20
МОНГОЛ ХҮН:МАНАЙХАН ИНГЭТЛЭЭ ДЕБИЛ БОЛЦЫМУУ. ЁСТОЙ ДЭЭД ЗЭРГИЙН ТЭНЭГЛЭЛ 2017-10-20
Unen:Hudlaa medeelel 2017-10-20
монгол хүн:Энэ бол одоо хэвшил болсон доо. Цагийн тулгаж байж хүмүүсийг туйлдтал ажиллуулдаг. Толгой байхгүй. Толгойнууд нь хоосон шоудах дуртай. Тэд нартай шоудсаар байгаад доодох нь бүр учраа олохоо байсан ийм л дүр зураг харагдаж байна. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж яг үнэн. Дарга нар нь худлаа үүрэгдээд өөрсдөө шоудаад л ажил явж байгаа нэр зүүж байна 2017-10-20
иргэн:Одоо сайд нар өөрсдийн хүнээ тавих гээд завгүй. 2017-10-20
765:Энэ худлаа ярьдагаа боливол яасан юм бэ. Хэн тэгсэн юм бэ. Зохиол бичихээ боль... Би гадаад харилцаанд ажилдаг хүн учраас үнэниййг мэдэж байна. Ингэж гадаад харилцааг улс төржүүлж болохгүй шүү... 2017-10-20
үнэн үнэн:энэ яг үнэн тодорхойлсон байна шүү. Худлаа бол монгол орон ийм ядуу болох ёсгүй байсан даа. 2017-10-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?