ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

2017-10-20  

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хоёрдугаар хороо далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын өмнө тулгарч буй бэрхшээл, хүндрэлийн талаар хэлэлцэв.

Хуралдаанаар ДГХБО-ын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөр (2014-2024)-ийн үндэсний хэрэгжилтийн явцыг улс орнууд танилцуулж, дэд бүтэц, бизнесийн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн түлхүү үйлдвэрлэх, дэд бүтцийн салбарт хөрөнгө дайчлах, хөрөнгө оруулалт, техникийн туслалцааг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж, чармайлт гаргах шаардлагатайг онцлов.

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төр, засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар  мэдээлж, үндэсний хэрэгжилтийн явцыг тэргүүлэх чиглэлүүдээр нь танилцуулав. Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх тухай олон улсын болон бүс нутгийн холбогдох гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхитэй оролцохыг зорьж, “Бүс, зам” санаачилгын хүрээнд хөрш орнуудтай хамтран ажиллаж байгааг тэрээр онцлов. Засгийн газраас “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн “Хөрөнгө оруулалт, судалгааны төв”-ийг байгуулах шийдвэр гаргасныг, түүнчлэн ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн үндэсний хэрэгжилтийг хангах “Худалдааг хөнгөвчлөх асуудлаарх үндэсний хороо” байгуулсныг мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран энэ оны 10 сарын 20-нд “Бүс нутгийн тээвэр, ложистикийн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулах гэж буйг мөн мэдээлэв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?