ФЭЙСБҮҮК БОЛ СЭТГҮҮЛ ЗҮЙ БИШ, ФЭЙСБҮҮКЧИН БОЛ СЭТГҮҮЛЧ БИШ

2017-10-20  

Сошиал ертөнцөд, фэйсбүүкэд хуурамч мэдээлэл түгээх, хэн нэгнийг гүтгэн доромжлох асуудал газар авсныг хэрхэн зохицуулах вэ? Гэдэг асуудал дэлхий нийтийн өмнө тулгарсан. Манайх тойроогүй. Нийгмийн сүлжээг цэгцлэх ёстой гэж Монгол улсын 29 дэх ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрохдоо УИХ-ын чуулганы индрээс онцолж хэлсэн. Тэгвэл, хоёр дахь удаагаа Хууль зүйн сайдаар томилогдож буй Ц.Нямдорж ч ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын байр суурийг дэмжсэн үг хэлсэн. Монголын олон ч гишүүн энэ байр суурийг дэмжиж буй. -Ийм зохицуулалт шаардсан хуулийн орон зай бий гэж АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Батзандан " Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зааг хязгаар " семинарт урилгаар оролцохдоо ингэж тодотгосон. Ийм үг улс төрчдийн " амнаас л унах" болсон. Үүнийг санамсаргүй тохиолдол гэж бодохгүй байна. Монголын эрх баригчид иргэддээ зориулж ийм нэгэн хуулийг Монголд батлах, мөрдөх цаг бас ойртжээ гэдгийн дохио гэж уншиж ч болох. Монголын эрх баригчид, хууль тогтоогчид Монголын бүх хэвлэлийг " хяналтандаа оруулсны" адил, иргэдийн дуу хоолойг ч " боож хавчих " тал руугаа хэлбийх нь гэх боогоомжлол төрж байна. Мэдээж, хэн нэгнийг гүтгэх, доромжлох эрх сэтгүүлчдэд төдийгүй, хувь хүнд ч байх ёсгүй. Фэйсбүүк бол сэтгүүл зүй биш, фөйсбүүкчин бол сэтгүүлч биш. Тэгэхээр яах ёстой вэ? Бүгдийг хуульчлах ёстой юу? Тоглоомын дүрмийг хэн зохиох ёстой вэ? Дахиад л улс төрчид зохиож, улс төрчид өөрсдөө батлах уу? Түүнийгээ иргэдэд хүчээр тулгах уу? Батлах хуулийг иргэдээр хэлэлцүүлж хэзээнээс хэвших вэ? Тэр нь хэзээ бодитой болох вэ? гээд олон асуулт ургаж байна.

Гаднын жишээгээр үзэхэд, худал хуурамч мэдээлэл тараах, хэн нэгний нэр төрд халдсан, гүтгэсэн, доромжилсон, өширхсөн мэдээллийг олон нийтэд түгээх систем нь хязгааргүй, тархах хурд нь гүйцэгдэхгүй, түүнээс учрах, үүсэх хор холбогдол, үр дагаврыг нь хэмжиж тооцоход бэрх болсон тул Герман улсад фэйсбүүкийг зохицуулсан хууль баталж, саяхан мөрдөж эхэлсэн тухай Герман улсын мэргэжилтэн, цагтаа Германы Вестфален мужийн парламентийн гишүүн, тус мужийн хэвлэл мэдээлэл хариуцсан төрийн нарийн бичиг асан Ойманн зөвтгөн ярьж байна. Тэр буруу зүйл, буруу үйлдэлтэй тэмцэх ёстой. Хүлээж цаг алдаж болохгүй. Монгол ч гэсэн энэ хуулийг батлахад яаравчлах хэрэгтэй гэж Монголын улс төрчдийг уриалав. Харин түүний нутаг нэгтэн, сэтгүүлч Юлиас түүний эсрэг байр суурийг баримталсан. Хэдийгээр энэ хуулийг Герман улсад мөрдөж эхэлсэн ч иргэд, ТББ, төрийн байгууллагын зүгээс ч эсэргүүцэлтэй учирсаныг Германы сэтгүүлч Юлиас онцолж байна.

- Хүн буруу бодож, буруу ярьж болно. Үзэл бодлоо илэрхийлэх, түүнийгээ бусадтай хуваалцах эрхийг нь Германы Үндсэн Хуулиар зохицуулсан. Одоогоор дэлхийн 20 оронд фэйсбүүкийг хаах арга хэмжээ авсан. Монгол 21 дэх орон нь битгий болоосой гэж уг хуулийг баталсан Герман улсын сэтгүүлч зөвлөлөө. Бүгдийг хуульчлах, бүгдийг хуулиар зохицуулах нь тийм ч сайн үр дагавар авчирдаггүй гэж түүний хэлснийг тунгаах л учиртай. Энэ үгийг Фридрих Эбертийн сангаас дэмжиж, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс санаачлан " Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зааг хязгаар" семинарын үеэр тэр хэлсэн. Мэдээж зохицуулалт хэрэгтэй. Сэтгүүлчид хэн нэгнийг гүтгэх доромжлох эрхгүй. Түүнийг нь ёс зүйн кодоор зохицуулсан байдаг. Тэгвэл ийм зохицуулалтыг дэмжиж болно. Харин энэ зохицуулалт нэрийн дор иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаачих бий гэдэг болгоомжлол, айдас төрж байгаагаа нуухгүй. Худал мэдээлэл түгээх, хүн доромжлох, гүтгэхэд маш өндөр торгууль оногдуулах асуудал ард нь нуугдаж буй. Залруулга тавих нь юуны буруу вэ? гэж улс төрчид үйлдлээ зөвтгөхийг оролдож байна. Залруулгаас гадна маш өндөр хэмжээтэй торгуулийн тоо нуугдаж буй гэдгийг бас тооцооноос хасаж болохгүй. Тэгэхээр гүтгэх доромжлох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдгийн тэр торгон заагийг нь олох юмсан. Доромжилж болохгүй. Түүгээр далимдуулж иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй эрхэнд халдах эрхийг хэнд олгож болохгүй. Миний хувьд сэтгүүлч ч бай, фэйсбүүкчин бай, адилхан, хэн нэгнийг гүтгэх, доромжлох эрхгүй гэдэг байр суурийг хатуу баримталдаг. Хариуцлага гэдгийг бусдын адил ухамсарлаж байна. Гэхдээ л " Нуухыг нь авах гээд нүдийг сохлов" гэгч үлгэр бүү давтагдаасай.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
 “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар : “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгуул**** шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.  Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр ...миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуучин муу дарга царайтай юмнуудыг ажилгүй болгоно..... гэж дураараа аашилж энэ тэндгүй агсан хөлчүү тавих боллоо.     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ ЭНЭ ТӨРИЙН АЛБА, ТЭР ДУНДАА ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛДРЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ХАТУУ ТООЦОО ХИЙН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. 2017-10-20
ЯДАМАА:МУНДАГ ХЭЛСЭН БАЙНА 2017-10-23
Zochin:Huulchilah hetegtei.ene herees heterch bga FB orchin ard tumnig hagaralduulj turd itgeh itglig ugui hj bn. 2017-10-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?