ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН ТАМГАА ХҮЛЭЭН АВЛАА

2017-10-20  

Image may contain: 3 people, people standing, suit, wedding and indoor

Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Даваасүрэнд Эрчим хүчний сайд асан П.Ганхүү яамны тамгыг хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байлцав.

Ажлаа өгч буй П.Ганхүү шинэ сайдад ажлын амжилт хүсээд, Эрчим хүчний салбарт мэргэжлийн хүн томилогдон ирж байгаа нь цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад томоохон түлхэц болох нь гарцаагүй гэдгийг тодотгов.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь ажлын гараагаа тус салбараас эхэлсэн бөгөөд 1989 – 1992 онд Төвийн бүсийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байв. Тэрбээр хэлэхдээ “Анх ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа эргэн ирлээ. Мэргэжил нэгт баг, хамт олонтойгоо ажиллах болсондоо баяртай байна. П.Ганхүү сайдын хувьд өнгөрсөн Засгийн газрын сайн ажилласан сайд нарын нэгээр нэрлэгдсэн бөгөөд мэргэжлийн баг, хамт олныг надад хүлээлгэн өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай, дэг журамтай байдлыг баримталж ажиллана” гэв. Эрчим хүчний сайд Ц.даваасүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?