ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ТАМГАА ХҮЛЭЭЖ АВЛАА

2017-10-20  

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ТАМГАА ХҮЛЭЭЖ АВЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоос /2017.10.20/-ны өдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас энэ эрчийг алдахгүй яамныхантайгаа гар сэтгэл нийлж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд салбарт хийж гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсч, УИХ-ын түвшинд С.Бямбацогт гишүүнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.  Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “С.Бямбацогт өмнөх Засгийн газарт эрч хүчтэй, сайн ажилласан” гэлээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?