МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН УРГАМАЛ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНЫГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

2017-10-20  

No automatic alt text available.

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Төв аймгийн Лүн, Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн ажилласан байна. Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.М нь хууль бусаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн ургамал каннабис хоёр уутыг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна. Мөн этгээд нь мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсныг шалгалтаар тогтоожээ.

Image may contain: cat

 

ЭХ СУРВАЛЖ:ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?