ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ ТАМГАА ГАРДАЖ АВЛАА

2017-10-20  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон С.Чинзоригт Хөдөлмөр, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд асан Н.Номтойбаяр яамны тамга, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа хамтаар гардуулан өглөө.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга  У.Бямбасүрэн нар ажил хүлээлцэхэд байлцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон тус салбарыг удирдаж байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарт талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин "С.Чинзориг сайдын хувьд өмнө нь Засгийн газрын гишүүн, энэ салбарт дэд сайд, сайдаар ажиллаж байсан, төрд олон жил ажилласан туршлагатай хүн. Энэхүү яамыг цаашид улам сайн удирдан авч явна гэдэгт эргэлзэхгүй байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

Тамга гардуулж өгөх үеэрээ сайд асан Н.Номтойбаяр "С.Чинзориг сайддаа ажилд нь амжилт хүсье. Бид Засгийн газрынхаа үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа хийж хэрэгжүүлж, бодит амьдрал дээр иргэддээ хүрч ажиллах туйлын хүсэл зорилго нэгтэй тул таныг эхлүүлсэн ажлыг маань амжилттай сайн авч явна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Энэ салбарт хоёр удаа дэд сайдаар, Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. Энэ салбарыг мэдэх хүнд тамгаа гардуулж өгч байгаадаа хувь хүнийхээ зүгээс ихэд олзуурхаж байна. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье" гэлээ.

Шинээрээ томилогдсон сайд С.Чинзориг тамгаа гардаж аваад "Улсын Их хурлаас Засгийн газрыг шинээр байгууллаа. Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ирж, та бүхэнтэй хамт сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ирж байгаадаа баяртай байна. Энэ яамны энэ байранд би дэд сайдаар найман жил ажилласан, мөн Хөдөлмөрийн сайдаар энэ хамт олонтой ажиллаж байсан. Тийм учраас асуудлыг цаашид хурдан шуурхай шийдвэрлэж, ажиллаж чадна гэж үзэж байна. Өмнөх сайдын хувьд шинэ залуу хүн хоёр яамыг нэгтгэж, үндсэн чиглэлийн яам болгож ажилласан богино хугацаанд багагүй ажил хийсэн. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн болгосон, Ахмадын насны хишиг гээд олон шинэ ажлыг хэрэгжүүлсэн. Цаашдаа ч бидний ажлыг мэдэх хүний хувьд дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Номтойбаяр сайдад та бүхнийхээ өмнөөс амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөе” гэж хэлсэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ:ХНХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?