ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗАЙЛШГҮЙ ӨӨРЧЛӨХ САНАЛД НЭГДЭВ

2017-10-20  

МУИС, гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" сэдэвт Олон улсын хуралд Непал, Афганистан, Киргиз, Лаос, Мяанмар Бутан улсуудын төлөөлөгчид оролцож, хоёр өдрийн турш өөрсдийн орны Үндсэн хуульт тогтолцооны өмнө үүссэн цаг цагийн сорилт, өөрчлөлт, нэмэлт, шинэчлэлийг хэрхэн хийж шийдвэрлэж байсан тухай мэдээллээ харилцан солилцож, туршлагаа хуваалцав. Манай улсаас Ерөнхийлөгч асан П.Очирбат, улсын бага хурлын дарга асан Р.Гончигдорж, доктор Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Академич С.Нарангэрэл, анхны Үндсэн хууль тогтоогч Д.Ламжав, Тогтох, Д.Моондой, Цэцийн гишүүн Д.Солонго, Д.Ганзориг, МУИС, ХЗС-ийн эрдэмтэн багш нар, харьцуулсан эрх зүйн судлалаар мэргэшсэн доктор Б.Баярсайхан, А.Бямбажаргал, Мөнхсайхан, хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УДШ-ийн шүүгч М.Батсуурь, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, зөвлөх Бэхбат, Удирдлагын академийн багш доктор Д.Сүнжид хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, шүүгчид, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, МАХН-ын нарийн бичгийн дарга Шаравдорж нарын улс төрийн нам, ТББ, нийгмийн нэр хүнд бүхий зүтгэлтнүүд өргөнөөр уригдан оролцсон байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд болгоомжтой хандах, зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд ашиглаж байгааг зөвтгөх боломжгүй, ард нийтийн санал асуулга сэтгэл хөдлөл, цаг үеийн байдлаас нөлөөлөл ихтэй байдаг тул найдвартай арга гэж үзэхэд учир дутагдалтай, мөн одоо оруулах өөрчлөлтүүдийн тал хувь нь ухарсан зохицуулалт болох тухай МҮАН-ын дарга, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл хэлсэн үгэндээ онцолсон нь анхаарал татав.

Дийлэнх үг хэлсэн эрдэмтэн судлаачид, - 1992 оны Үндсэн хуулийг батлах явцад урьдчилсан харах бололцоогүй олон шинэ харилцаа өнөөгийн нийгэмд бий болсныг хүлээн зөвшөөрч, Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн нь энэхүү хурлын ач холбогдол байлаа гэж зохион байгуулагчид дүгнэв.

-Өөрчлөлтийг хийхдээ долоо хэмжиж нэг огтлох, эс бөгөөс нийгмийн төлөөллийг бүрэн хангасан хүлээн зөвшөөрөгдөх шинэ Үндсэн хууль бүтээх түр хурлыг зарлан зохион байгуулах замаар өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг хурал оролцогчид илэрхийлэв. Орон орон өөрийн туршлагаас, тухайлбал, Непал улс Үндсэн хууль бүтээх Constitutional Assembly CA байгуулах замаар шийдсэн, Киргиз улс Үндсэн хуулиндаа, Шүүхийг томилдог Ерөнхий зөвлөлөө олонхийн нам, Ерөнхийлөгч, мөн сөрөг хүчнээс эн тэнцүү 13 харьцаагаар байгуулахаар заасан нь хараат бус байдлыг хангах сайн туршлага болсноо хуваалцав.

Мөн Аудитийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг сөрөг хүчний төлөөллийг хангалттай оруулдаг зэрэг ололтоосоо хуваалцав. Манайхан Үндсэн хууль ярихаар АНУ, Герман гээд Холбооны хүчирхэг гүрнүүдийн хуулийг ишилдэг бол ижил, ойролцоо хөгжилтэй, өөрчлөлт, шинэчлэлийн нэг үед яваа улсуудын туршлага, ололт амжилтаас нь хуваалцсан нь Хурлын үйл ажиллагааг улам дүнтэй болгоход нөлөөллөө гэж дийлэнх оролцогчид дүгнэсэн байв.

 

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mongol:ene chini harin ih zuv humuus orj zuv hural bolson yam shig bn daa 2017-10-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?