МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ

2017-10-20  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гаалийн ерөнхий газрыг Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг  тохиолдуулан Алтан гадас одонгоор шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул өнөөдөр гардуулан өгөв.

Тус байгууллагыг шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг ханган хамгаалах, бататган бэхжүүлэхэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, амжилт олотлыг өндрөөр үнэлж Гаалийн ерөнхий газрыг Алтан гадас одонгоор шагнасугай” гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Гаалийн салбарт хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэлээ зориулсан эрхэм хүндэт Та бүхэнд Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Гаалийн Ерөнхий газрыг Монгол Улсын Төрийн дээд шагнал - Алтан гадас одонгоор шагнасныг гардуулан өгч байгаадаа туйлын баяртай байна.

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахтай зэрэгцэн гаалийн албыг үүсгэж, Богд хаан бээр улаан бэхээр онцгойлон цохож айлдсанчлан “Гааль бол олон улсад тогтсон хэв хууль мөн билээ” гэж дурдсан байдаг билээ. Төр оршихуй дор татвар, тусгаар улс оршихуй дор гааль оршино. Улсын хил халдашгүй дархан байх ёстойн адил хил гааль нь ариун дагшин хийгээд чанд хатуу хуультай, гаалийн байгууллага нь хууль дүрмээ ягштал мөрддөг байх учиртай.

Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа баталдаг тангарагтай албыг нэр төртэйгээр хашиж, түүхэн гавьяа, амжилт ололтоо төр засгаараа үнэлүүлж байгаа Та бүхнээр бахархаж байгаагаа дуулгахад таатай байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.


 

 

ЭХ СУРВАЛЖ:PRESIDENT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хүн: “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгуул**** шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.  Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр ...миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуучин муу дарга царайтай юмнуудыг ажилгүй болгоно..... гэж дураараа аашилж энэ тэндгүй агсан хөлчүү тавих боллоо.     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ ЭНЭ ТӨРИЙН АЛБА, ТЭР ДУНДАА ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛДРЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ХАТУУ ТООЦОО ХИЙН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. 2017-10-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?