БАРУУНЫ ЕРТӨНЦ ЗААДАГ, СУРГАДАГ ЯВДАЛД БНХАУ ЦЭГ ТАВЬЖ БАЙНА

2017-10-20  

АНУ, Өрнөдийн ертөнц бусдадаа хэрхэн амьдрахыг заадаг, сургадаг үе дуусаж байгааг БНХАУ-ын Коммунист Намын Их Хурал илтгэж байна гэж олон улсын мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна. Цөөхөн улс хожиж, дэлхий нийт хохирдог бодлогыг Хятадууд тасаллаа гэж Оросын хэвлэлд бичиж байна.

Нээлттэй Хятад улсыг Си Зин зарлалаа. Хөгжлийнхээ ойрын 10 жилийн төлөвлөгөөгөө танилцуулав. Тэр хөгжлийн төлөвлөгөөгөө зөвхөн зарлан тунхаглах биш, гардан хийнэ гэдгээ ч илэрхийллээ. 89 сая гишүүнтэй ХКН авилгатай хийх тэмцлээ улам гүнзгийрүүлнэ. Улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан, хилийн гадна хөрөнгөө байршуулж, өөрсдөө дүрвэж зайлсан эрх мэдэлтнүүдэд гишгэх газар олдохгүй гэдгийг тус Их Хурлаас тунхаглалаа.

Өнгөрсөн 4 жилд нам, төрийн өндөр албан тушаалтан 1 сая 400,000 хүнийг барьж хорьсон. Энэ бол Монголын нийн хүн амын талтай нь тэнцэхүйц тоо юм. Энэ тэмцлээ ч үргэлжлүүлнэ. Хятад улстай гэрээ хэлэлцээргүй улс орнуудтай ч харьцаагаа өргөжүүлнэ. Тиймээс авилгачдад нуугдах газар, орогнуулах улс орон байхгүй болно. Тэгснээрээ гэмт хэрэгтнүүд хилийн чанадад гарч, хариуцлагаас мултардаг байсан явдал түүх болж үлдэнэ гэж хуулийн байгууллагынхан итгэл төгс өгүүлж байна. -Хятад улс намаа цэвэр, удирдагчдаа өндөр суртахуунтай байлгах ёстой. Эс тэгэж чадваас нам ялзарна. Нам ялзарваас Хятад улс мөхнө гэж Хятадын Коммунист намын дарга, Хятад улсын дарга СиЖин Пин дарга тодотгож байна. Хятадын Коммунист Намын Их Хуралд дэлхийн олон орны удирдагчид урилгаар оролцож байна. Манайхан Засгаа байгуулах гээд очиж чадсангүй.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Насанжаргал:Ёстой нэг дуураймаар юм байна даа. 2017-10-21
uhaan shuu:DORNII GUN UHAAN TOGS 2017-10-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?