МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗГХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

2017-10-20  

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажлаа хүлээн авлаа. Ажлаа өгч байгаа Ж.Мөнхбат шинэ сайдад Монгол Улсын Засгийн газрын ачааны хүнд, ар талыг үүрч явдаг ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд баяр хүргэе гээд ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариу талархал илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд танхимын зарчмаар ажиллаж, хүнд хүчир албыг нэр төртөй, амжилттай хашиж ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт ерөөе гэв. Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар, хэлтсийн дарга нар байлцлаа. 

Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин байлцаж тэдэнд ажлын амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?