Ц.АЛТАНЗАЯА:УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ОХИНЫГ НАГАЦ ЭГЧИД НЬ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН ХАМТАРСАН БАГИЙН ДҮГНЭЛТ ГАРСАН

2017-10-20  

Өнгөрсөн амралтын өдөр таван настай охиныг хойд аав нь хүчирхийлсэн хэрэг гарсан. Одоогийн байдлаар охиныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламжийн утас -108” төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч, шаардлагатай арга хэмжээг хуулийн дагуу авч байна. Энэ талаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

“Хүүхдийн тусламжийн утас - 108” төвийн түр хамгаалах байранд таван настай охиныг хамгаалалтад авсан. Ер нь түр хамгаалах байрны журамд хохирогчийг хэдэн хоног байрлуулдаг вэ. Цаашид охиныг хамгаалах ямар арга хэмжээ авах вэ. Хамтарсан баг ажиллаж эхэлсэн үү?

-Тухайн дүүргийн хорооны  хамтарсан багийн гишүүд хуралдаж, холбон зуучлах үйлчилгээ хийн охиныг  эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн. Одоогийн байдлаар хүүхэд маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Түр хамгаалах байрны журмын дагуу хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөлд байгаа , гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийг  72 цаг хамгаалалтад авдаг. Гэхдээ тухайн хүүхдийн нөхцөл байдлаас  шалтгаал мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу зургаан сар хүртэлх хугацаагаар түр хамгаалалтад авдаг.  Тэгэхээр бид охиныг эмнэлгээс гарсаны дараа сэтгэлзүй болон нөхөн сэргээх эмчилгээг хийх ёстой. Шаардлагатай тохиолдолд асрамж халамжийн газарт шилжүүлнэ.

Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эхний ээлжинд биемахбодын эмчилгээ хийгдэж байгаа болов уу. Өөр ямар эмчилгээ хийж байна вэ?

-Эмнэлгийн байгууллагаас охиноос ерөнхий шинжилгээ авсан. Ерөнхий шинжилгээгээр хүүхэд маань хоол тэжээл болон витамины дутагдалд орсон нь тогтоогдсон. Мөн бөөр нь өвчилсөн байгаа. Тиймээс охинд шаардлагатай эмчилгээг хийж байна.

Хамтарсан баг эрсдлийн үнэлгээ  хийсэн гэсэн. Юу гэж тодорхойлсон вэ. Охиныг цаашид асрамжийн газарт өгнө гэж байна. Нагац эгчид нь өгөх боломжтой юу. Энэ талаар судалж үзсэн үү?

 -Бид анх тухайн хүүхдийг түр хамгаалах байранд авахаар очихдоо нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн амьдарч байсан орчин эрсдэлтэй гэж гарсан учир охиныг түр хамгаалалтад авах шаардлагатай болсон. Одоогийн байдлаар энэ хэрэг хуулийн байгууллагад шилжиж, эрүүгийн хэрэг үүсгэгдсэн байгаа. Хуулийн байгууллагын шийдвэрээс шалтгаалж хүүхдийн асран хамгаалагчийг тогтооно. Тухайн хүүхдийн төрөл садан нь асрамжлах боломжгүй байвал бид хүүхдийг төрийн хамгаалалтад авна.

 

ЭХ СУРВАЛЖ: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
 “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар : “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгуул**** шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.  Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр ...миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуучин муу дарга царайтай юмнуудыг ажилгүй болгоно..... гэж дураараа аашилж энэ тэндгүй агсан хөлчүү тавих боллоо.     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ ЭНЭ ТӨРИЙН АЛБА, ТЭР ДУНДАА ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛДРЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ХАТУУ ТООЦОО ХИЙН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. 2017-10-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?