ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПОД УРЬЖ БАЙНА

2017-10-21  

Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулж байна.

Экспо 2017 оны аравдугаар сарын 21 буюу маргааш МҮЭСТО-нд зохион байгуулагдана. Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан болно.

Экспод:

  • Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
  • Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
  • Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
  • Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
  • Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
  • Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
  • Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
  • Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулж оролцоно гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?