ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2017-10-21  

Эрчим хүчний салбарын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд  нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2017-2018 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгуулах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын 2017 оны 16 дугаар тушаалаар байгуулан өвлийн бэлтгэл, их болон урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын дүнгээр 2017-2018 оны өвлийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт 767 нэр төрлийн, хөрөнгө оруулалтад 512 нэр төрлийн, техник зохион байгуулалтын арга хэмжээнд 512 нэр төрлийн, нийт 1777 нэр төрлийн засвар шинэчлэлийн ажил хийж, 2017 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар 94 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэлийг эрчим хүчний систем тус бүрээр авч үзвэл дорнод бүсэд 96,1 хувь, баруун бүсэд 90,0 хувь, өмнөд бүсэд 95,0 хувь, Алтай-Улиастайн бүсэд 97,6 хувь, төвийн эрчим хүчний системийн хэмжээнд 89,6 хувийн биелэлттэй хэрэгжиж байна.

Эрчим хүчний салбарын хэмжээнд 11 дүгээр сарын 01-ний өдөр графикт засварын ажлыг бүрэн дуусгаж, өвлийн их ачааллын горимд бүрэн шилжин ажиллана.

 

 

ЭХ СУРАЛЖ:ZASAG.MN

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?