СӨҮЛ УЛААНБААТАР ХОТЫН ХАРИЛЦАА ШИНЭ ШАТАНД ГАРЛАА

2017-10-21  

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вонсүнтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 1995 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаас хойш өнгөрсөн жилүүдэд олон талаар ойр дотно хамтран ажиллаж ирсэн. Мэргэжилтэн бэлтгэх, сургах, орчин үеийн технологи нийслэл хотод нэвтрүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх зэрэг бодит хэрэгжиж байгаа ажлууд их байгааг онцоллоо. Сөүл хотын дарга Пак Вонсүн хэлэхдээ “ Миний урилгыг хүлээн авч, өргөн бүрэлдхүүнтэйгээр Сөүл хотод зочилж байгаад баяртай байна. "Хүртээмжтэй өсөлт" сэдэвт хотын дарга нарын 3 дахь удаагийн уулзалтанд оролцож байгаа нь Дэлхийн хотуудын өмнө тулгамдсан олон асуудлыг ярилцах чухал боломж“ гэдгийг тэрбээр онцолсон юм. Сөүл хотын даргын уулзалтанд Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш. Сүхбаатар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд нар байлцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
nomch:UURHAIN NOOTSIIG ODOOHONDOO HENCH ONOJ BODOJ CHADAHGUI 2017-10-21
mnb:SAINSHANDAD BOSOO HEVTEE CHIGLELEES IRSEN TUMUR ZAMIIG OGTOLTSUULJ BARIHAAS GADNA HOLBOJ BARIVAL GEED SETGEJ CHADAAGUI YUM BAIHDAA 2017-10-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?