АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ АЖИЛЛАЖ БАЙНА

2017-10-23  

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан өвлийн 3 сарын хугацаатай  агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийг ажиллуулж байна. Энэ төв нь байгальд ээлтэй техник, технологиор халаалтын асуудлаа шийдэхээр эрэл хайгуулж хийж байгаа иргэдэд ижил төстэй бүтээгдэхүүнийг харьцуулан өөрийн боломжинд тааруулан худалдан авалт хийх давуу талыг олгож байгаагаараа онцлог юм. Мөн байгальд ээлтэй технологи үйлдвэрлэдэг, нийлүүлдэг иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байна. 

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулсны хүрээнд ирэх сарын 1-ээс гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифийг тэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнийг угтан БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос иргэд олон нийтэд цахилгааны хөнгөлөлтөө эдлэхэд нь туслах зорилгоор энэхүү төвийг нээж байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг худалдан авахад эсвэл худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлэх “Ногоон зээлийн сан”-г байгуулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаарх мэдээллийг ч энэ төвөөс авах боломжтой юм. Ногоон зээлийн сан байгуулагдсанаар иргэд уян хатан нөхцөлтэй, урт хугацааны зээлээр өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ авах боломжтой болох юм” хэмээсэн юм. 

Энэхүү үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлж, гэр хорооллын иргэдэд ойр байлгах зорилгоор 6 буудлын “Оргил” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” худалдааны төв зэрэг байршлуудыг судалж байна. Хэрвээ та гэр, байшингийн дулаалга, цахилгаан халаалт, цахилгаан зуух, шалны халаалт, боловсруулсан түлш, агаар цэвэршүүлэгч, авто машины био түлш зэрэг байгальд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөж байгаа бол эсвэл энэ чиглэлийн бүтээгдэхүүн худалдан борлуулдаг бол уг төвийг зориорой.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:shuniin tarip unen uu 2017-10-23
БИЛГҮҮН:ГЭР ХОРООЛОЛЫГ ШӨНӨ ХӨЛӨӨХӨД ҮНЭХЭЭР ХӨНГӨЛӨХ ҮҮ 2017-10-23
sarnai:GER HOROOLOLIIG NEGDSEN HALAALTAD HOLBOJ BOLOHGUI YU 2017-10-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?