Нүүр   /  

БУЛГАН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙГ ХУУРЧ Г.ЖАМЪЯАНГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОХООР БОЛЛОО

2017-10-23  

Монгол улсын ардын жүжигчин, зууны манлай морин хуурч Гомбодоржийн Жамъяан 1919 онд Дорнод аймгийн Булган сумын Туг уул хэмээх газар мэндэлсэн. Г.Жамъян хуурч 20 орчим дуу, 2 хөгжимт драмын жүжиг, 14 концертын бүжиг, 1 бүжгийн жүжгийн хөгжим, үндэсний болон европын төрөл бүрийн хөгжмийн зэмсэгт тохируулан бичсэн 50 гаруй зохиол, морин хуур хөгжмийн 2 сурах бичиг, 1 дуурь, 2 киноны хөгжим бичиж, дэлхийн 20 гаруй оронд өөрийн үндэсний урлагаа сурталчлан таниулсан шавхагдашгүй суу билиг, авьяаст хүмүүн юм.

Ийм учраас Дорнод аймгийн Булган сумын соёлын төвийг түүний нэрэмжит болгож цаашлаад Дорнод аймагт морин хуурчдыг бэлтгэх, морин хуурийг түгээн дэлгэрүүлэх үйлсийг үргэлжлүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Их хуурчийн охин Ж.Цэцгээ Монголын хамгийн нарийн сапрон хоолойтой дуучин харин хүү нь “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд билээ.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?