Нүүр   /  

ЯЛАЛТ БАГИЙГ СУМЫН ТӨВ БОЛГОХОД 1,2 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

2017-10-23  

дорнод аймгийн халх гол сум зурган илэрцүүд

Дорнод аймгийн Халхгол сумын ялалт багийг сумын төв болгох саналыг тус багийн иргэдээс гаргасан. Энэ дагуу ялалт багийг сумын төв болгох асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэн дэмжлээ. Харин одоо засгийн газарт өргөн барих юм байна. Дорнод аймгийн  Халх гол сумын ялалт баг 1925 онд байгуулагдаж улаанбаатар хотоос 1000 км, аймгийн төвөөс 338 км зайд орших бөгөөд тус сум 279 өрх 970 хүн амтай байна. Энэ багийн нутаг дэвсгэрт 1630 гаруй иргэд ажиллаж амьдарч байгаа бөгөөд тус багийн иргэдийн төрийн үйлчилгээ хүртэх боломж хангалтгүй байгаа учраас сум болгон төрийн үйлчилгээг ойртуулах нөхцөлийг бүрдүүүлнэ гэж үзлээ. Тус баг сум болсноор аялал жуулчлалын улиралд ашиг орлого олох боломжтой мөн уул уурхайгаас орлого олно гэж тооцоолж байна. Тус багийг сум болгоход 1,2 тэрбум төгрөг шаардалагатай юм байна. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед ялалт багийг сумын төв болгох нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй асуудал учраас дэмжихгүй гэсэн саналтай иргэд цөөнгүй байсан. Гэхдээ олонхийн саналаар тус багийг сумын төв болгохыг иргэдийн хурлаараа дэмжлээ. Одоо улсын их хурал эцсийн шийдвэрийг гаргана.

 

 

 

А.ИЧИНХОРЛОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?