ОЙРЫН ЗАЙН УНАДАГ ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-10-23  

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон “Merida Ulaanbaatar”  унадаг дугуйн клуб хамтран 2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр 42 км-ийн дугуйн аялал зохион байгууллаа.  Дугуйчид “Дүнжингарав” худалдааны төвөөс Баянзүрхийн товчоон дээр очиж, Богдхан уулын хойд энгэр дагасан шороон замаар Хөлийн голын хөндий өгсөж, Бумбатын амнаас “Скай Резорт” цанын бааз хүрч, цааш Маршалын гүүр хүртэл явж аяллаа өндөрлөв.

Цаашид бид залуучуудыг дугуйн спортоор хичээллэх, эрүүл зөв амьдралын хэвшилд уриалах зорилгоор дугуйн аялалыг тогтмол зохион байгуулж, залуучуудын хамрах хүрээг өргөжүүлэх юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?