Олон улсын олимпын хороо, холбогдох мэргэжлийн байгууллагад шударга хүмүүс олноор ажилладаг. Гэхдээ энэ байгууллагууд дарамтан дор ажилладаг болжээ. Тэд реклам өгөгчид, телевизийн суваг, ивээн тэтгэгчдээсээ ихээхэн хамаардаг болсон байна. Олон улсын Олимпийн Хороог өөрийн мэдэл, хараа хяналтанд байлгах болсон дээрхи байгууллагууд ч америкийн тодорхой байгууллагаас чиглэл авч ажилладаг болсныг бид олж тогтоосон.
Үндсэн хоёр шаардлагыг америкчууд тулгаж буй. Эхнийх нь Оросын тамирчдын Олимпод оролцох эрхийг нь хасах. Хоёрдахь нь, дундын далбаан дор Оросын тамирчдыг жагсаах. Аль аль нь доромжлол юм. Яг энэ маягаар 2018 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлнө гэж тооцож буй бол томоохон эндүүрэл юм. Намайг чадах гэж байгаад, Олон улсын олимпийн хөдөлгөөнд хохирол учруулав. Ингэж Валдайн олон улсын хэлэлцүүлгийн үеэр Путин хэлсэн нь олны анхаарлыг татлаа. Нөгөө талаас түүнийг нэр дэвшинэ гэдэг ч батлагдлаа гэж олон улсын тоймчид дүгнэхэд хүрчээ.
Э.ОТГОНЖАРГАЛ