СУРГУУЛИАС НУЛИМСТАЙ ГАРСАН 5 НАС 9 САРТАЙ ОХИН

2017-10-24  

Сүүлийн жилүүдэд монгол хүүхдүүд оюуны чансаагаараа дэлхийд танигдаж уралдаан тэмцээнд гайхуулах боллоо. Энэ нь Хатанбаатар багшийн : -Дэлхийн оюун ухааны 19 тэмцээний 14-т нь манай хүүхдүүд тэргүүлсэн гэдэг үгнээс бэлхнээ ойлгогдох бизээ. Үнэхээр ч сүүлийн үеийн хүүхдүүд аливааг ойлгох чадвар, сурах хурдаараа өмнөх үеийнхнээ хол хаяж байна. Томчууд бид л, зургаан настнууд уйлсаар хичээлийн шинэ жилээ угтлаа гэсэн нэг талын мэдээллийг олонд түгээж, уйлж байгааг нь харан өхөөрдөж өөрсдийнхөө сэтгэлийг дүүргэсээр иржээ. Гэтэл нөгөө талд, сургуульд орох нас нь хүрээгүй байхад л уншиж бичдэг болсон, хүүхэлдэйн киноноосоо англи хэл сурчихсан багачууд хажуу хавиргаар дүүрэн байх болж. Энэ намар надтай нэгэн охин дайралдсан билээ. Охин сургуулиасаа, уйлчихсан гарч явсан бөгөөд ээж нь ч нулимс дусааж байхыг хараад хачин их гайхсанаа нуух юун. Тиймээс танил багшаасаа асууж мэдсэнээ энд буулгаж байна.

Охин сургуульд орохыг чин сэтгэлээсээ хүсэж байлаа. Ээж нь ч охиноо дэмжиж харъяа сургуульдаа бүртгүүлэх гэтэл нас нь хүрээгүй буюу 2012 оны нэг сард төрсөн тул дараа жил л сургуульд орох боломжтой юм байна гэсэн хариу өгөөд буцаажээ. Ээж охиныхоо сурах хүслийг нь биелүүлэхийн тулд аргагүй эрхэнд хувийн сургуульд бүртгүүлэн улмаар элсүүлжээ. Улсын сургуулийн ачааллыг хуваалцдаг хувийн сургуульд орж суралцсан ч тус сургуулийн тусгай зөвшөөрөлтэй ярина гэж Боловсролын үнэлгээний төвөөс шаардлага тавьжээ. Аргагүй эрхэнд бяцхан охиныг ирэх жил манайд ирээрэй гэж сургуулийн удирдлага хэлжээ. Охин сургуульд орж чадахгүй болсноо мэдсэн цагаасаа л мэлмэрүүлж эхэлсэн гэж ээж хэлсэн юм. Гэлээ гээд яах билээ... нэгэнт төрийн бодлогоос хазайх боломжгүй тул сургуулийн захирал ч тэр, ээж ч тэр бодит байдалтайгаа эвлэрчээ. Харин охин эвлэрч чадаагүй гэнэ. Тэрээр өглөө бүр эрт босож, үс гэзгээ самнуулаад, ээжийнхээ бэлдэж өгсөн байсан дүрэмт хувцасыг өмсөж цүнхээ үүрээд, гэрийнхээ хаалган тушаа ирдэг гэнэ. Тэгээд л яг гарах болохоороо,

- Заа за тоглосон юм тэ ээж ээ гээд л хувцас хунараа тайлж, эвхэж тавиад энгийн амьдралдаа ордог байжээ. Охиныхоо энэ үйлдлийг өглөө бүхэн хардаг ээжийнх нь сэтгэл өвдөж байлгүй яахав. Ингээд ээж мухардсан байна. Хамгийн гол бас нэг асуудал бол цэцэрлэгийнхээ хамгийн сэргэлэн цовоо сурагч байсан охин нь нэгэнт цэцэрлэгийн наснаасаа томорсон, сургуулийн насанд хүрээгүй болохоороо өдөр гэртээ ганцаараа үлдэх болсонд байлаа.

Нэгэнт харах хүн байхгүй тул ээж ажилдаа, охин гэртээ үлдсээр 2 сар гаруйн хугацааг ардаа үджээ. Эхний үед охин ээжийгээ орой ирэхэд бөөн баяр болон угтдаг байжээ.  Гэсэн ч өдөр хоног өнгөрөх тусам цаанаа л гунигтай болж дуугаа хураан, өдөр юу хийснээ ч хэлэхээс цааргалдаг болжээ. Ээжийн сэтгэл дахиад л зовинож эхэлсэн байна. Тиймээс хамгийн сүүлийн удаа сургуулийн захиралтай уулзаж дахин гуйж нөгөө хариугаа сонсоод гарч явсантай би таарсан юм билээ.

Ер нь яг энэ охин шиг цэцэрлэгээ төгссөн ч сургуулийн насанд хүрээгүй шалтгаанаар хэдэн хүүхэд бүтэн жилийг гэртээ ганцаараа өнгөрүүлдэг болоо ? Хүүхэд гэртээ ганцаараа үлдэнэ гэдэг бол эрсдэл юм. Тиймээс сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн 5 нас хагастай үрсийг сургуульд сурахыг нь зөвшөөрч болдоггүй юм болов уу? Аливаад заавал гарц байдаг билээ !!!

 

 

Ц.ХИШГЭЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЭЭЖ:Өнөөдөр монгол улсад мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хууль системийн шинэчлэл боловсролын систем гэх зүйлд үнэндээ сэтгэл маш их дундуур нэг талаараа гомдолтой байна. Миний охин 2012.01.04 ний өдөр төрснөөсөө болж энэ жил зөвхөн 2011.01.01 нээс 2011.12.31 ний хооронд төрсөн хүүхэд 1.р ангид авч сургана гэсэн энэ нэг сонин зүйлээс болж сургуульгүй завсардах гэх юмуу тийм л зүйлээс болж хичнээн их сурах тэмүүлэл эрмэлзэлтэй охиноо би өнөөдөр сургуулиас нь гаргаж байна..Яагаад вэ гэхээр 2012 оны хүүхдийн бүртгэл хийхгүй хувийн хэрэг үүсэхгүй гэх шалтгаанаас болж хөөрхөн идэвхтэй охиноо уйлуулан байж учирлаж хэлээд сургуулиас нь авч гарч байна..Охин минь дотроо гомдсон ч ээжээ би маргааш нээрэнгээсээ явахгүй юмуу гэх асуултыг байн байн тавьсаар...Охиноо хараад эх миний нулимс ч гарч байна..Надад тэр боловсролын үнэлгээний төвд арын хаалгадах танил ч алга авилгалд өгөх мөнгө ч алга..Монголын ирээдүй болох бяцхан үрс минь оны ялгаа гаар ялгагдах сугалаагаар сугалуулах ийм л арга замаар боловсрогдох ёстой юмуу??Надтай адил 1.сард төрсөн хүүхэдтэй олон олон эцэг эх ийм бодолтой гомдолтой байгаа байхаа.... 2011.12.31ний хүүхэд 2012.01.04нд төрсөн хүүхэд юугаараа ялгаатайг хэлээд өгөөч би ойлгохгүй байна..Юун сүртэй юм гэж зарим нэг дарганцарууд бодох л байх тиймээ сүртэй та нарын хийсэн түүний судалгаа хүүхдийг минь хохироож байна...Улсын сургуулийн ачааллаас хөнгөлж энэ хувийн олон сургууль 12 оны хүүхэд авах сургах хүсэл их байвч хэрвээ тэгсэн байвал Тусгай зөвшөөрлийг чинь цуц**** гэж дарамтлах...1.хэн хүүхдээс болж 200 хүүхдийн эрх ашиг хөндөгдөөсэй гэж хэн л хүсхэв дээ ер нь!!!!!энэ нэг гажуудсан нийгмийнхээ урсгалд орохгүйн тулд энэ нэг Боловсролын системийн шинэчлэлээ дахин дахин харахыг хүсэж байна... 2017-10-24
ZOCHIN:MANAI OHIN CH BAS ODOO GERTEE BGAA YAG UNEN BICHJEE 2017-10-24
Nta:Yag l minii ohind tulgaraad baigaa zuil bna..yamar ch baisan 1.r ulirlaa duustal suugaad tsaa****a yahaa unendee medehgui bainaa... 2017-10-24
Хонгороо:ЭНЭ ҮНЭН ШҮҮ 2017-10-24
ZOCHIN:BOLOVSROLIIN YAM NEG GARTS GARGAASAI 2017-10-24
Zochin:Unen shuu! Ug huviin surguuliud ulsiin surguuliin ahcaanaas hamjaad nileen tus boldog, ulsiin surguuliin neg angid 50-60 huuhed 3-4 eeljeer orj surch baigaa n ene ulsiin bolovsroliin system ooroo tom asuudaltaig baigaag elt haruulj baina. Huviin surguuliud avaad surgah huseltei baivch ter ch tu****al ene ch shiidver ner door avah bolomjguid hurch baina. Odoo tegeed 1.2 sard torson bur 3.4 sard torson surah buren bolomjtoi hogjil saitai gej uzeh ene huuhduud yah bolj bn? iim l baidag geed baigaad baih u? esvel huuhed buriig hogjuulne geed avch surgah n zuutei u? ene tal deer anhaarah tsag boljee!!!! 2017-10-24
Эцэг эхийн буруу:Нэгэнт л цэцэрлэгийн насандаа байгаа хүүхдийг цэцэрлэгт нь л сургах хэрэгтэй шүү дээ.Хүүхэд сургуульд орлоо л бол хичээл даалгаврын ачааллаас болоод тоглох нас үндсэндээ дуу****г гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүтэн 12 жил хичээл даалгавар хийнэ шүү дээ.1 жил ч гэсэн тоглож эрхлэх хүүхдийн хувьд сайхан зүйл шүү дээ.Нас нь болоогүй байхад сургуульд өгсөн эцэг эхийн буруу. 2017-10-24
Эцэг эхийн буруу:Нэгэнт л цэцэрлэгийн насандаа байгаа хүүхдийг цэцэрлэгт нь л сургах хэрэгтэй шүү дээ.Хүүхэд сургуульд орлоо л бол хичээл даалгаврын ачааллаас болоод тоглох нас үндсэндээ дуу****г гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүтэн 12 жил хичээл даалгавар хийнэ шүү дээ.1 жил ч гэсэн тоглож эрхлэх хүүхдийн хувьд сайхан зүйл шүү дээ.Нас нь болоогүй байхад сургуульд өгсөн эцэг эхийн буруу. 2017-10-24
Eej:Zuv shuu, het hairtsaglagdsan bosologo setgelgeenees bolj huuhdiin hugjih tsag hugatsaa aldah geed baigaag medeh heregtei ene bodlogo, huuli bolovsruuldag humuus. 2017-10-24
Eej:Minii ohin hurte 2017-10-24
Nta:Яагаад эцэг эхийн буруу гэж????????сурах дургүй хүүхдээ албадаагүй сонирхол идэвх эрмэлзлэлийг харж тал талаас нь бодолцож оруулж байгаа шүү дээ...даалгавраар дардаг сургууль ч байна байхгүй нь ч байна...өөрийгөө бидний оронд тавиад өөр өнцгөөс хараад үзээрэй... 2017-10-24
Guest:Хүний суралцах эрхийг зөрчиж болохгүй л дээ. Үндсэн хуулинд хүртэл нас, хүйс, бие бялдрын хөгжил харгалзахгүйгээр сурах эрхтэй гэж заасан байдаг. 5 настай хүүхдийг сургуульд авахгүй гэдэг нь зөвхөн сургуульиуд ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотой шүү дээ. Ядаж ачаалал багатай хувийн сургуулиудад суралцах боломжийг олгох хэрэгтэй. Хүүхэд нь өөрөө чадвартай, эцэг, эх нь төлбөрийн чадамжтай байхад татгалзах нь утгагүй хэрэг юм. 5 настай хүүхэд сургаж байгаа сургуулийн эрхтэй нь ярина гэдэг нь ч утгагүй. Боловсролдоо анхаарал тавьж чадаагүй буруугаа төр нь хүүхэд болон байгууллагууд руу чиглүүлдэгээ болих хэрэгтэй. 14 настай хүүхэд сайн суралцаад дээд сургуульд элссэн тохиолдол хүртэл байна. 2010 7 настай хүүхдүүдийг сургуульд авдаг байхад онд П.У гэх 4 настай хөөрхөн охин элсэж орж ирж билээ. Одоо 9-р ангид суралцдаг бөгөөд ангийхнаасаа 3 дүү боловч Математикийн дүүргийн аварга, Солонгос хэлний олимпиадын улсын 2 удаагийн аварга, урлаг уран сайханд идэвхи санаачилгатай, анги хамт олноо тэргүүлэн суралцаж байна. ХҮҮХДИЙН ЭРХИЙГ БҮҮ ХӨНД 2017-10-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?