БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН БАРИЛГА ХӨГЖЛИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА

2017-10-24  

Өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаатай уулзаж, тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвд ажиллалаа Arslan.mn

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвд ажиллалаа Arslan.mn

Уулзалтанд Барилга хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай болон тус төвийн албан хаагчид оролцлоо. 

БХБ-ын сайд Х.Баделхан “Барилгын салбар бол манай улсын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын гол салбар. Барилгын материал, барилга угсралтын салбар нэлээд хөгжиж байна. Өнөөдрийн байдлаар 80 000 орон сууцыг эргэлтэд оруулах хэрэгтэй гэсэн албан бус тоо байна. Барилгын салбарт ипотекийн зээлийн санг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, төв цэвэрлэх байгууламж гэсэн гурван гол асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн Засгийн газрын зүгээс бүх шатанд хариуцлагатай ажиллахыг шаардаж байгаа. Тийм учраас чанаргүй барилга байгууламжийг эцэслэж, барилгын хяналтыг сайжруулах хэрэгтэй.” гэв.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвд ажиллалаа Arslan.mn

Барилга хөгжлийн төввийн дарга Ц.Амарсанаа “БХТ нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн норм, норматив боловсруулах ажлыг зохион байгуулж, 4 жилийн хугацаанд нийтдээ 73 нормыг баримталж, 93 үндэсний стандартыг батлуулсан. 2016 оны байдлаар 1164 норм, нормативын баримт бичиг хүчин төгөлдөр барилгын салбарт мөрдөж байна. Барилга захиалагчийн хяналтын хэсгийг гурван хэсэг болгон хувааж, 21 аймаг, 9 дүүрэгт 146 обьектэд техник хяналтыг хийж байна” хэмээлээ.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвд ажиллалаа Arslan.mn

Барилга хөгжлийн төв нь 1996 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Барилга архитектурын газар, Нийтийн аж ахуйны үйлчилгээний газар гэж байгуулагдаж байсан. Улмаар 2000 онд Барилга байгууламж, Нийтийн аж ахуйн газар, 2004 онд Засгийн газрын тухай хуулийн дагуу БХБЯ-ыг байгуулж, түүний харьяа Барилга, нийтийн аж ахуйг дэмжигч төв, 2007 онд Барилга захиалагчийн алба, 2009 онд Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газар, сургалт судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба гэж өөрчлөн байгуулагдаж байсан. 2012 онд Засгийн газрын 6 дугаар тогтоолоор Барилга, нийтийн аж ахуйн сургалт судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ыг Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор гаргасан.

2014 онд Засгийн газрын 93 дугаар тогтоолоор БСШУЯ, ЭМЯ, САУЯ-ны дэргэдэх Барилга захиалагчийн албадыг тус төвд нэгтгэсэн байна.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвд ажиллалаа Arslan.mn

2015 онд Засгийн газрын 57 дугаар тогтоолоор Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт УТҮГ-ыг тус төвд нэгтгэжээ. Одоогийн байдлаар хоёр дэд захирал, 140 ажилтан, есөн хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

 

 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?