ГУРВАН УУЛЧНЫ ЦОГЦСЫГ ОЛСНООР АВРАГЧИД ЭРЛИЙН АЖИЛЛАГААГАА ДУУСГАЛАА

2017-10-25  

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Онцгой байдлын ерөнхий газраас Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн уулчдын талаар мэдээлэл өглөө. Сураггүй болсон 17 хүний 15-ынх нь цогцосыг олжээ. Хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр оройноос цаг агаар хүйтрэх талаар холбогдох газруудаас анхааруулсан учраас эрлийн ажиллагааг шуурхай, эрчимтэй явуулна гэж албаны хүмүүс мэдээллээ.

Амиа алдсан 14 уулчны шарилыг Улаанбаатарт өчигдөр авчирсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцос таниулах ажиллагааг явуулж, амиа алдсан уулчдын дөрөв нь эмэгтэй хүн болохыг илрүүлсэн байна. 

Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь олж, эрлийн ажиллагааг зогсоолоо.

Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
nergui:Ilrehvv 2017-10-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?