ЕРӨНХИЙЛӨГЧИД ОЛГООГҮЙ БҮРЭН ЭРХИЙГ ХУУЛЬЧИЛСАН БАЙНА ГЭЖ ЦЭЦ ДҮГНЭВ

2017-10-25  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаас гаргав. Тиймээс энэ заалтын үйлчлэлийг  өнөөдрөөс  эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх бөгөөд түүнийг томилох саналыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулах буюу уламжлах бүрэн эрхтэй байна.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч бие даан өөр хүний нэр дэвшүүлэхээр томъёолж  Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилсан нь  Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчиж байна” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн тухай  Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?