Засгийн газрын хуралдаанаас Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томиллоо.
Тэргүүн дэд комиссар С.Баатаржавын хувьд 1985 оноос Монголын цагдаагийн байгууллагад ажилласан туршлагатай. Тэрээр ОХУ-ын Дотоод явдлын яамны сургуулийг төгсч ирээд анх Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлж байжээ.
Тэрээр Төв аймагт эрүүгийн төлөөлөгч, ахлах эрүүгийн төлөөлөгчөөр тус тус ажилласан, Сэлэнгэ аймагт сум дундын цагдаагийн тасгийн даргаар үүний дараа Дархан-Уул аймагт Цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан юм.
Мөн Улсын мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байгаад эргэн Сэлэнгэ аймагт Цагдаагийн газрын даргаар ажиллажээ. С.Баатаржав нь ЦЕГ даргаар ажиллаж байсан бөгөөд 2 дахь удаагаа томилогдож байгаа нь энэ юм. Тэрээр хамгийн сүүлд ХСИС захирлаар ажиллаж байжээ.
Э.МАНДАХ