НАЛАЙХ-ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЛЭХ 20,9 КМ АВТО ЗАМЫГ ШИНЭЧЛЭНЭ

2017-10-26  

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Синохайдро Лимитед корпорейшн" компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус компани Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20,9 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх юм. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хороо, Налайх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах тус авто зам нь Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлал, амралтын газруудтай Нийслэл хотыг холбохоос гадна Монгол улсын зүүн болон өмнө бүс, олон улсын АН-3 чиглэлийн авто замуудтай холбодог улсын чанартай гол зам юм. Налайхын авто зам нь 50 гаруй жилийн өмнө БНМАУ болон БНХАУ-ын засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд барьж ашиглалтанд оруулж байжээ. Одоо энэ зам, ачаалалаа даахгүйд хүрсэнээс гадна бүтцийн хувьд эвдрэлд орсон, замын хөдөлгөөний ачаалал болоод аюулгүй байдалд сөрөгөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Улс, нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх ажлын хүрээнд, тус авто замыг өргөтгөн, шинэчилсэнээр замын хөдөлгөөний түгжрэлийг багасгаж, аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ гадаад, дотоодын тээвэр ложистикийг сайжруулах, аялал жуулчлалыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах чухал ач холбогдолтой авто зам болох юм. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр, 4 эгнээ бүхий зорчих хэсэг, гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам, явган хүний гүүрэн гарц бүхий байгууламж баригдана.

2020 онд хэрэгжиж дуусах, Налайхын авто замыг шинэчлэх төслийн хүрээнд хийгдэх ёстой бэлтгэл ажлууд бүрэн хийгдээд байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэл хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын төсөл , хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд анхаарч ажиллахаа мэдэгдээд байгаа билээ. Тэрээр хэлэхдээ: Төвийн бүсийг зүүн бүстэй холбох, ачаалал ихтэй, энэ замын бүтээн байгуулалтын ажлыг эхлэхдээ тооцоо судалгааг бодитой хийж, ажлын нарийвчилсан хуваарийн дагуу, чанартай үр дүнтэй хийж гүйцэтгэх үүрэг өглөө гэж НИТХ-ын хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?