НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫНХАН 29-Р ДҮГЭЭР ТУСГАЙ СУРГУУЛИЙН 2 ТАНХИМЫГ ЗАСЧ ТОХИЖУУЛСНАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-10-27  

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олон Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эрэгтэй дотуур байрны 2 танхимыг өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулжээ.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд дарга А.Хаянхярваа өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулсан Амралт чөлөөт цагийн танхим, сургалт хүмүүжлийн танхимуудыг 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханд хүлээлгэн өглөө. 

29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг 339 сумаас ирсэн сонгсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч, хүмүүжиж амьдардаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 2 дотуур байрууд нь 1987 онд ашиглалтад орсноос хойш 30 гаруй жил засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүргэсэн байрууд юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.    
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?