Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн болон төрийн бус өмчийн зарим их, дээд сургуулиуд, коллежийн 2017-2018 оны элсэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийж дууслаа.
Шалгалтанд Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 1 сургууль, төрийн бус өмчийн 4 их, дээд сургуулийн 2058 оюутан хамрагдлаа.
ХУД-ийн хэмжээнд элсэгчдийн чанар 69.9 хувийн үзүүлэлттэй байгаа нь дээд боловсролын байгууллагууд нь оюутан элсүүлэн суралцуулахдаа элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо хүрээгүй болон ерөнхий шалгалт өгөөгүй оюутнуудыг элсүүлэн суралцуулж байна.
Энэ үйлдэлд нь “Зөрчлийн тухай” хуулийн 9.1. дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн 4 байгууллагад 1 100 000 төгрөгийн торгууль ногдууллаа.
Зарим хувийн дээд сургуулиудад:
1.Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй, босго оноо хүрээгүй элсэгчдийг Боловсролын яамны мэдээллийн санд оруулж бүртгэсэн буюу бусад сургуулиудаас илүү давуу эрх эдлүүлж хууль дүрэм, журмын хэрэгжилтийг ялгавартай байдлаар хэрэгжүүлж байгаа асуудлыг яамны мэдээллийн санд хүлээн авахгүй байх эрх зүйн зохицуулалтыг жигд ханган хэрэгжүүлэх,
2. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Оюутан элсүүлэх журам”-д элсэгчдын чанарыг сайжруулах талаар тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байна.
ЭХ СУРВАЛЖ:НМХГ