Маргааш буюу 10 сарын 28-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Тул загасаа хайрлан хамгаалъя” уриан дор нээлттэй өдөрлөг болно. Тус өдөрлөгт ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ч.Аюушсүрэн, ХААИС-ийн эрдэмтэн, судлаачид, загас судлаачид, загасчлал сонирхогчид болон холбогдох төрийн бус байгууллагууд, Флай тайнгчид оролцоно. Өдөрлөгийн хүрээнд “Монгол орны загас”, “Монгол орны загасчлал ба эрхзүйн орчин” сэдвээр илтгэл тавих юм байна. Мөн “Загаслах ёс зүй, загасчлах зөвшөөрлийн зохицуулалт” сэдэв хэлэлцүүлэг өрнүүлнэ.