НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ “ГАРУДА” ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛНО

2017-10-27  

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2017” ёслолын арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр Улаанбаатар зочид буудалд болно. Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд  их хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгө нэмсэн компаниудыг 5 номинациар тодруулах юм. 

Нийслэлийн шилдэг барилга байгууламж, авто зам, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн төрөлд 60 гаруй компани, аж ахуй нэгж нэр дэвшихээр  сонгон шалгаруулалтад материалаа ирүүлжээ. Тухайлбал,  шилдэг барилга байгууламж номинацид  гэхэд “Гангар инвест”, “Хурд групп”, “Номин констракшин” зэрэг барилгын топ компаниуд өрсөлдөж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2017”-ын эзнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч  П. Баярхүү ахалж байна.  “Гаруда  2017” нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ёслолыг UBS, C1 телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?