“ИНВЕСТ МОНГОЛИА ТОКИО 2017” ЧУУЛГА УУЛЗАЛТ ИРЭХ САРЫН 24-НД БОЛНО

2017-10-27  

Японы “Фронтиер”ХХК-ийн захирал Маса Игата өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр болон яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж тэргүүтэй хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр  ноён Маса Игата ирэх сарын 24-нд Токио хотод болох “Инвест Монголиа Токио 2017” олон улсын чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөллийг оролцохыг урьсан юм.

Тус чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш тасралтгүй Токиод зохион байгуулж буй аж. Энэ жилийн чуулганд УИХ-ын гишүүд, 40 гаруй илтгэгч болон 300 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.

Японы “Фронтиер”ХХК нь өнгөрсөн есдүгээр сард “Инвест Монголиа Улаанбаатар-2017” чуулга уулзалтыг “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран Монголд амжилттай зохион байгуулсан билээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?