АЗИЙН ОРНУУДЫН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД СӨҮЛ ХОТОД ЧУУЛЖ БАЙНА

2017-10-27  

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Азийн нийтийн орон сууцны олон улсын форум”-ыг 2 дах удаагаа БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна. 

Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форумд “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцож байгаа юм. 

Форумын эхний өдөр Азийн хотуудын орон сууцыг хөгжүүлэхэд дахин төлөвлөлтөнд тулгарч буй асуудлууд болон иргэдийн оролцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийгдэж байгаа юм. Азийн орнуудын онцлогоос шалтгаалан хөгжлийн явц болон шийдвэрлэх арга зам харилцан адилгүй байлаа. Мөн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад улс орнуудын баримталж буй бодлого дээр үндэслэн төлөвлөлтийн шийдлүүд, санхүүгийн төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн хангамж болон цаашид хэрэгжүүлэх арга замуудыг талаар санал солилцлоо. 

Дахин төлөвлөлт болон орон сууцжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагаас үзэхэд тухайн орны орон сууцны чиглэлийн бодлого төлөвлөлтийг тодорхойлдог бие даасан “Орон сууцны корпораци” ажилладаг гэдгийг тус форумд оролцож байгаа Азийн орнуудын орон сууцны корпорацийн төлөөллүүд онцолж байлаа гэж НИТХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?