“НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ДАГАЖ МӨРДӨХ ЗӨВ 10 ДАДАЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-10-28  

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” ТББ-тай хамтран "Нийслэлийн иргэний зөв арван дадал" сургалтыг зохион байгуулсаар байгаа билээ. Тэгвэл энэ сарын 24, 27-ны өдрүүдэд Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 300 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор тус сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нээж, “Эрдэнэ тав баг” ТББ-ын Л.Эрдэнэ сургагч багш тэргүүтэй залуучууд илтгэл тавьлаа. Энэхүү сургалт нь залуучуудыг эерэг хандлагад уриалах зорилготойгоор нийслэлийн 9 дүүргүүдэд үе шаттайгаар зохион байгуулагдаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?