“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2017-10-30  

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Ингэснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 218,4 сая ширхэг энгийн хувьцаатай буюу 21.8 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй болж байна.

Мөн хуралдаанаар зарим аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын менежментийн, үнэт цаасны брокерийн, банк бус санхүүгийн зээлийн, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, Хөдөө аж ахуйн биржийн арилжааны нэг зуучлагчийн түдгэлзүүлээд байсан тусгай зөвшөөрлийг сэргээв. Хадгаламж, зээлийн хоёр хоршоонд шинээр тусгай зөвшөөрөл олгож, есөн хоршооныхыг сунган, 2016, 2017 оны нийт долоон улирлын тайлан ирүүлээгүй, бүх гишүүдийн хурлаа энэ хугацаанд огт хийгээгүй Өвөрхангай аймгийн “Онгийн харз” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

Түүнчлэн “Хосхолбоо уул ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, “Хай бриж кредит ББСБ” ХХК-ийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, “Цагаан ажнай ББСБ”, “Голбал профит ББСБ”, “Магнай лайшил ББСБ” ХХК-уудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

 

2017.10.27

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?