ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨР ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2017-10-30  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ажлын хэсгийн ахлагч Жоэфф Готтбил баяр хүргээд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх болсныг дуулгалаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидлыг ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагердад илгээсэн нь цаг үеэ олсон алхам болсон. Үүний дүнд өнгөрсөн зургаадугаар сараас хойш зогсонги байдалд орсон хөтөлбөр хэвийн үргэлжилж, донор орнууд болон хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгох болсныг тодотгов.

ОУВС-гийн энэ шийдвэрт талархаж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлээд цаашид төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулан, Засгийн газрын бонд гаргахаас зайлсхийж,  аль болох давсан орлого, нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгахыг зорьж байгааг тэмдэглэв.

Мөн уулзалтаар тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцын талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сараа:энэ байдлаараа ажиллаад байвал эх орны балгас арилхана,одоо л нэг эмх цэгцтэй болох нь дээ. 2017-10-30
Зочин:сайн ажиллаад өгөөрэй Хүрэлсүхээ их найдвар тавьж байгаа шүү 2017-10-30
Зочин:Шинэ засгийн газрын ажил хурдацтай байгаа шигээ ахицтай байгаасайдаа 2017-10-30
зочин:Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ 2017-10-30
ZOCHIN:HUMUUS NAIDLAGA TAVIJ BNA SHUU SAIDAA 2017-10-31
sarnai:гэрээгээ сайн биелүүлэх хэрэгтэй манай улс 2017-10-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?