ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН АЯНЫГ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЭХЛҮҮЛЛЭЭ

2017-10-31  

Нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аян Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт явагдаж дуусаад өнөөдрөөс Баянгол дүүрэгт эхэлж байна. Ингэхдээ Баянгол дүүргийн 7 хорооны 269 нэгж талбарт өмчлөх боломжтой гэсэн судалгаа гарсны дагуу 10 хоногийн хугацаатай тус дүүргийн иргэдийн газар өмчилж авах хүсэлтийг үндэслэн холбогдох материалыг бүрдүүлэн авах юм.

Аян эхэлснээс хойш 2 сарын хугацаанд хүн ам хамгийн ихээр суурьшсан  Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 3631 өрх айлаар орж, 877 иргэний газар өмчлөх хүсэлтийг хуулийн дагуу бүрдүүлэн авч нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлээд байна.

Баянзүрх дүүрэгт газар эзэмшигч иргэдийн хувьд олон жил амьдарсан газраа баталгаажуулахаар 530 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар 408 иргэн, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахаар 87 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхээр 188 иргэн, нийт 1213 иргэний хүсэлтийг дүүргийн Газрын албанаас захирамжийн төсөл бэлтгэн дүүргийн Засаг даргад өргөн барьсан боловч Засаг дарга захирамж гаргахгүй, иргэдийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь аяны явцыг удаашруулж, иргэд хуулийн дагуу газраа өмчилж авах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?