Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар 2016 онд “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталсан. Энэ хуваарийг 2017-2018 оны хичээлийн жилд тогтвортой мөрдөж байгаа билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан хуваарийн дагуу сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт, хуваарийн дагуу 11 дүгээр сарын 3-нд эхлэх юм.
Нэгдүгээр ангийн сурагчид зарим жилүүдэд хоёр долоо хоног амарч байсан бол энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн адил нэг долоо хоног амарна.
А.ЦЭРЭНДУЛАМ