“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК ХӨГЖЛИЙН БАНКНЫ 100 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ТӨЛЖ БАРАГДУУЛЛАА

2017-10-31  

“Эрдэнэс-Таван толгой” ХК  нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийн дагуу  Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон  200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг  зээлийн  эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа.

Уг 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр “Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор “Эрдэнэс-Таван толгой” ХК-д олгосон зээл болно.

“Эрдэнэс-Таван толгой” ХК   анх удаа өндөр цэвэр ашигтай ажилласны үр дүнд гадаад талдаа өр төлбөргүй болсон бөгөөд  Монгол Улсын Хөгжлийн банкинд үүссэн байсан өрийн тодорхой хэсгийг барагдуулснаар Монгол Улсын Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой болж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:SAIHAN MEDEE BNA 2017-11-01
НАРАА:сайн ажилласан хамт олон болон удирдлагуудад амжилт хүсье 2017-11-01
ZALUU:100 say gedeg ih mungu shuu 2017-11-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?