АВСТРИЙН “ДЭЛХИЙН МУЗЕЙ”-Н НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА, ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ТОГЛОЛТОД МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧ ОРОЛЦЛОО

2017-10-31  

Жил бүрийн 10 дугаар сарын 26-ны өдөр тохиодог Австрийн Үндэсний баярыг тэмдэглэх хүрээнд Вена хотын “Дэлхийн музей”-н нээлтийн ажиллагаа  боллоо.  

Музейг албан ёсоор нээх цуврал арга хэмжээг Австрийн Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан бөгөөд түүний нэг нь төв талбайд болсон олон улсын урлагийн наадам юм.  

Тус наадмын тоглолтыг Австрийн алдарт жүжигчин, зохиолч Андре Хеллер найруулж Монгол, Австрали, Энэтхэг, Иран, Мексик зэрэг 11 улсын уран бүтээлчид үндсэний язгуур урлагийн бүтээлээрээ оролцсон. Уг тоглолтод морин хуурч Д.Энхжаргал “Violons Barbares” монголын язгуур урлагийг орчин цагийн хөгжимтэй хослуулсан уран бүтээлээрээ оролцов.  

Дэлхийн музейн нээлтийн ажиллагааг Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дэр Бэллэн нээж үг хэлэв. Түүнчлэн Австрийн Соёл, урлагийн сайд Томас Дрозда, Дэлхийн музейн Ерөнхий захирал Сабина Хааг, гүйцэтгэх захирал Стивен Энгелсманн нар оролцсны зэрэгцээ Холливудын алдарт жүжигчин Тилда Свингтон, кино найруулагч Вес Андерсон, Михаель Ханеке нар хүндэт зочноор уригдаж оролцов.      

Музей нь Австрийн судлаачдын дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан дэлхийн улс, үндэстний соёлын эд өв бүхий 220 мянган үзмэртэй бөгөөд судлаач Ханс Ледер-ийн XIX эхэн үеийн монголчуудын шашин болон ахуй соёлыг илэрхийлсэн эд өвийн зүйлсийн цуглуулгаа “Дэлхийн музей”-н санд хандивласан байна. Тэдгээрээс 10 гаруйг нь “Азийн соёл” танхимдаа байршуулсан байна.

 

ЭХ СУРВАЛЖ:ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?