ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛИАС АНГИД АЖИЛЛАНА

2017-10-31  

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай бүх шатанд тууштай тэмцэх, төрийн албан хаагчийн ажлыг дүгнэх, хариуцлага тооцох, урамшуулах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Албан даалгавар  гаргасан билээ.

 Албан даалгаварыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдлаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр яамны мэргэжилтэн, албан хаагчдад тогтмол сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ хүрээнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, энэ оны 11,12 дугаар сард тус бүр  нэг удаа, ирэх онд улирал тутамд сургалт зохион байгуулж, хамтран ажиллах хүсэлтийг АТГ-т хүргүүллээ. Тиймээс энэхүү ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулснаар эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, албан хаагчид авлига, хээл хахуулиас ангид байж,  иргэдэд хүнд сурталгүй, шударгаар төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг болох давуу талтай юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?