ГАЛ ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-11-01  

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах, харилцан мэдээлэл солилцох, мэргэжлийн байгууллагын туслалцааг зохих журмын дагуу үзүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпани хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Нийслэлийн гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу аюулгүй байдлыг хангуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах, хороодод сургалт явуулж хамтран ажиллах юм.

Төрийн хяналт шалгалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох, сургалт, семинар зохион байгуулж үр дүнтэй хамтран ажиллахад чиглэгдэж мөн талууд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн ашиглалтын төлөв байдалд шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтын ажлыг хамтран хийж гүйцэтгэнэ.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тоо хохирол буурах, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах, хяналт тавих ач холбогдолтой юм гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?