50 ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИД ‘’ТАМХИ’’ ХУДАЛДААЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ

2017-11-01  

50 иргэн, аж ахуй нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах тусгай зөвшөөрөл олгов

Баянзүрх дүүргийн  Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй   тамхи худалдаалах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж байна. Хяналт, шалгалтыг Тамхины хяналтын тухай хууль,  Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа билээ.

Дашрамд мэдээлэхэд 2016 онд шинээр 100 иргэн, аж ахуйн нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах зөвшөөрөл олгосон байдаг. Харин 2017 онд энэ тоо нэг дахин буурч ‘’Тамхи’’  худалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох иргэн, аж ахуй нэгжийн тоог 50 хүртэл багасгасан байна. Мөн иргэд ‘’Тамхи’’-ны тусгай зөвшөөрлийн захирамжгарсан мэдээллийг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дэргэдэх мэдээллийн самбараас ил тод, түргэн шуурхай авах боломжтой хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?