МОНГОЛЫН ЦАГДАА ДАРГАД БИШ ТӨРДӨӨ ҮЙЛЧЛЭХ ЦАГ НААШИЛЖЭЭ

2017-11-01  

ЦЕГ-ын даргыг хууль зүйн сайд Ц.Нямдорж сольсон. Солихдоо нэг л зүйлийг хэлсэн, анхааруулсан. Улс төржсөн, өргөсөн тангарагтаа биш, томилсон дарга нартаа зүтгэдэг гажуу тогтолцоог хална гэдгээ Ц.Нямдорж хатуу илэрхийлсэн. Түүний дагуу ч ажил нь өрнөж байна.

Өнөөдрийн байдлаар Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн албаны даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томиллоо.

Мөн Аймаг орон нутагт Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж буй хурандаа нарыг АТГ, ТЕГ-аас шалгах ажил эхэлсэн. Энэ шалгалтын дүнгээс хамаарч орон нутгийн дарга нар олноороо халагдах, солигдох төлөвтэй байна. Ц.Нямдоржийн хийж буй өөрчлөлтөд цагдаагийн бие бүрэлдэхүүн таатай хандаж буй мэдээлэл байна. Цагдаа даргад биш, төрдөө үйлчлэх цаг нь иржээ гэдэг талархлыг энэхүү өөрчлөлттэй холбож байна.

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:****lgah ni zuv zuv 2017-11-01
Zolboo:АТГ САЙН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА 2017-11-01
Иргэн:Отгонжаргал худлаа гар цагдаа ах нар мөнгө **** хаана байна тэнд байдагиим мөө урд зүгиин элэгтэй агаа нар 2017-11-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?