АНУ-ААС МУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ӨНДӨРЛӨЖ ЭХ ОРОНДОО БУЦАЖ БАЙГААТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-11-02  

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд эрхэм элчин сайдад Монголд ажилласан хугацаандаа хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ. Уулзалтад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг, яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, Батлан хамгаалахын атташе Майкл Доршнер нарын албаны бусад хүмүүс байлцлаа.

1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгаснаар Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа, хамтын ажиллагаа эхэлж байсан тэр цагаас хойш хоёр орон батлан хамгаалах салбарт дээд, дунд түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаа, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургууль дадлага зохион байгуулах зэрэг чиглэлээр харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт идэвхитэй оролцож, дэлхийн бусад улс орнуудад энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэлтээрээ танигдаж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд энэхүү үйл хэрэгт АНУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа бас нэг чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолсон.

АНУ-ын Зэвсэгт хүчинтэй жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй энхийг сахиулах ажиллагааны олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиуд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаа, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, бие биесээс харилцан суралцах зэрэг боломжийг олгож байдаг чухал арга хэмжээ болохыг талууд онцоллоо. Түүнчлэн, АНУ-ын засгийн газар, Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн АНУ-ын цэргийн сургууль, дамжаанууд төдийгүй бүс нутгийн орнуудад зохион байгууллагддаг сургалт дамжаануудад хамрагдснаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн  эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галтыг үүрэг гүйцэтгэх хугацаандаа батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн үнэлж Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн хамтын ажиллагааны” хүндэт медалиар шагнасныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гардуулж өглөө.

 

 

Эх сурвалж : БХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?