БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД СУРЕШ БАБУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-11-02  

Сайд Н.Энхболд эртний уламжлалт, түүхэн холбоотой Монгол Энэтхэг Улсын харилцаа хамтын ажиллагаа олон салбарыг хамран өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгаа бөгөөд түүний дотор батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байдагт баяртай байгаагаа илэрхийллээ.

Талууд хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа нь Батлан хамгаалах, зэвсэгт хүчний дээд, дунд түвшний харилцан айлчлалыг тогтмол хийж, мэдээллийн технологи, Зэвсэгт хүчний энхийг сахиулах болон тусгай үүрэг гүйцэтгэх чиглэлд хамтарсан сургууль хамтран зохион байгуулах, БНЭУ-ын цэргийн сургууль, дамжаануудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах, харилцан туршлага солилцох зэргээр идэвхитэй хамтран ажиллаж байна. Мөн Энэтхэгийн талаас кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тусламжийн явцын талаар хоёр тал санал солилцлоо.

Сайд Н.Энхболд Эдийн засаг, технологийн гэх мэт бүх салбарт эрчимтэй хөгжиж буй Энэтхэг Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаа нь Монгол Улсын хувьд чухал болохыг илэрхийлсэн.

Талууд эртний уламжлалт найрсаг харилцааг улам идэвхижүүлж, ялангуяа хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн.

 

 

Эх сурвалж : БХЯ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?