НОБГ-ААС ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2017-11-03  

Худалдааны байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтанд нийт 79 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 604 зөрчил илрүүлж, 86 зөрчил буюу 14.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 50, мэдэгдэл 54, танилцуулга 1, дүгнэлт 1-ийг байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

Батлагдсан удирдамжийн шалгалтын хугацаанд 5 байгууллагын нийт 611 хүнд гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 цагийн танхимын сургалтыг зохион явуулж,  Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, байгууллагуудын албан тушаалтан, менежер, зохион байгуулагч  нарт сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.

Шалгалтаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлж ажиллаагүй нийт  5 субъектыг 3.400.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?