УРАН ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2017-11-03  

“Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр”-т зориулан Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн Банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан (ХБОУСан), Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран  7-17 насны  хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулан хуримтлуулах вэ?” сэдэвтэй хоёр долоо хоногийн хугацаатай уран зургийн уралдаан зарласан бөгөөд нийт Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас 1150 бүтээл ирсэн. “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн арга хэмжээний үеэр уралдааны ялагчид шагнал гардууллаа. 

1-р байр- Нийслэлийн БГД-ийн 20 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Б.Болор

2-р байр- Нийслэлийн БЗД-ийн Тэргүүний 53-р сургуулийн 5Г ангийн сурагч Н.Нандинцэцэг

3-р байр- Шинэ Монгол сургуулийн 5-4 ангийн сурагч Э.Батхишиг нар тус тус эзэллээ.

Фото зураг:

1-р байр

2-р байр

 

3-р байр

 

 

Эх сурвалж : Монголбанк

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?